Tuesday, December 9, 2014

Урлах-Ин шинэ жил


Сайн байцгаана уу? Амласан ёсоороо Улаанбаатар хотод болдог хамгийн гое сүлд моодны баяр дээрх зурган тэмдэглэлийг хүргэж байна.Жил бүрийн миний хүсэн хүлээдэг шинэ жил яах аргагүй үйлчин уран бүсгүйчүүдийн маань хийдэг шинэ жилийн баяр.  Янз бүрийн мэргэжилтэй хүсэл сонирхлоороо нэгдсэн олон олон бүсгүйчүүд Facebook дээр Урлах-Ин гээд бүлэг байгуулан урлаж бүтээснээ нэг нэгэнтэйгээ хувцаалцдаг байна. Удахгүй шинэ жил болох гэж байна бүсгүйчүүд минь эндээс санаа аваад гэрийнхээ сүлд мод, ширээгээ засах санаа авч өөрсдийнхөө гараар бүтээгээрэй :). 
Эндээс нэг юмыг харж болно, шинэ жилийн баяраар хүмүүс гаднаас ирсэн тоглоом чимэглэл, ширээний чимэглэл эд зүйлсийг худалдаж авдаг билээ. Харин доорх шинэ жилийн баярын ширээнүүдийг хараад эдгээр янз бүрийн мэргэжилтэй, зарим нь гэртээ суудаг гэрийн эзэгтэй нар ч байна, эдгээр бүсгүйчүүддээ захиалан ширээний гоёл чимэглэл, сүлд модны тоглоомуудаа захиалж хийлгэж авч болмоор санагдана. Зөвхөн шинэ жилийн баяр гэлтгүй хурим найрын ширээ сандлын чимэглэлээ ч эдгээр бүсгүйчүүдээр урлуулж болмоор санагдана.

Даавууны багийн ширээ. Салфетка, халбага сэрээний салфетка бүрийг оёсон байна.



Сандлаа хүртэл ийнхүү хөөрхөн чимэглэжээ.

Сувдан хатад баг. Ширээний бүтээлэг, салфетка гое байнаа :), шампанскаа ч хөөрхөн чимж, жимс ногоо, сүлд модоо ч шүр сувдаар хийжээ.


Декупаж урлаг. За энэ их гайхалтай ширээ :), энэ ширээн дээрх зүйлсийг сонингийн цаасаар хийсэн гэвэл итгэх үү :)




Шавран чимэглэл. Үнэхээр хөөрхөн

Боргоцойгоор хийсэн сүлд мод байна


Эсгий баг

Энэ сарнайн цэцгийн баглааг нүүр цэвэрлэгч хөвөнгөөр хийжээ :)

Надад хамгийн их таалагдсан тоглоом. Энэ гарын алганд багтах жижигхэн ажилсаг цох примеркны зүүгээр нэхэж байна гээд л боддоо :)


Тууз баг


Шүүгч нар

Энэ шинэ жил дээр уран бүсгүйчүүд маань төрөл төрлөөрөө, хийсэн бүтээснээрээ, ширээ сүлд модоо чимэглэж шилдгүүдээ тодруулдаг байгаа.  3 дахь жилдээ шүүгчээр уригдаж байгаадаа баяртай байна.
Даавууны багийн мэндчилгээ.

Доор сүлд моднуудын тоглоом бүрийг өөрсдийн гараар хийсэн байгаа.

Шавар багийн сүлд мод


Сувс багийн сүлд мод

Даавууны багийн сүлд мод




Ажилсаг зөгий багийн сүлд мод. Декупаж урлаг




Эсгий багийн сүлд мод




Сүлд модны тоглоом



Төгсгөлд нь хэлэхэд олон олон бүсгүйчүүдийг хүсэл сонирхлоор нь нэгтгэж, гар урлалыг хөгжүүлж яваа Цэцгээдээ баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Та бүхний минь үйл уран үргэлж уран байг.

1 comment:

  1. Маш их баярлалаа. Жил бүр Урлах ин бүлгийн маань шинэ жилд урам нэмж, утга нэмж, өнгө нэмж оролцдог чамдаа үргэлж талархаж явдаг шүү. Үйл нь уран бүр уран байг :)

    ReplyDelete