Saturday, February 11, 2017

Аян замын тэмдэглэл 3

Ром хотоос хөдлөөд 280 км явж бид Флоренс хотод очсон. Цаг агаарын хувьд нилээн сэрүүхэн байлаа.


Флоренс хот
Флоренс нь Италийн Тоскань мужийн нийслэл хот юм. Сенес Клави толгодын хоорондох саа газар оршдог. 102.41 км2 газар нутагтай. 357,318 гаруй хүн амтай. Тоскань мужийн хамгийн их хүн амын нягтрашилтай хот. Флоренс нь өөрийн түүхээрээ алдартай ба Сэргэн мандалтын үеийн үүсэл хөгжилтэй холбоотой хот юм. Хотын түүхэн төв нь жуулчдын сонирхлыг маш ихээр татдаг бөгөөд 1982 онд Юнеско-ийн Дэлхийн өв санд бүртгэгдсэн. Хот нь өөрийн үүх түүх, соёл, Сэргэн мандалтын үеийн урлаг, уран барилга, хөшөө дурсгал зэргээрээ алдартай.
Мөн дундад зууны үеийн Италийн яруу найрагч Дантегийн төрсөн нутаг билээ.



Дантегийн хөшөөний өмнө

Доор харагдаж буй зургууд бол ард түмний нийгмийн амьдралыг харуулсан Сегнориагийн (Piazza Della Signoria) талбай. L хэлбэрийн энэхүү талбай нь Палаццо Веккьо-н ордны өмнө байдаг бөгөөд Флоренцийн бүгд найрамдах улсын улс төрийн амьдралын гол талбай байжээ.  Энэ талбай дээрх барилга байшин, уран барилгууд бол үнэхээр гайхамшигтай.


Доорх зурган дээр Palazzi Vecchio ордон. Сегнориагийн талбай дээр байх алдартай барилгуудын нэг. 

"Santa Maria Del Fiore" сүм 
Флоренс хотын төвд байдаг хамгийн алдартай сүм. Архитектор Филиппо Брунеллески-н загвараар баригдаж эхэлсэн. Анх хотын бүх оршин суугчид (90000 хүн) багтахаар тооцолж хийж байжээ. Энэхүү сүмийн урт нь 153 метр өргөн нь 90 метр гайхалтай том сүм байна. Энэхүү сүмийн баригдах явц 6 зууныг үзэж 6 архитектор ажиллажээ. Үнэхээр уулга алдмаар гое сүм байлаа. Зургуудыг хэсэгчилж орууллаа.

Хажууханд нь байх баптист сүмийн доорх гайхалтай хаалгыг 1378-1455 онд амьдарч байсан италийн уран барималч, урлагийн түүхч Лоренцо Гиберти   27 жилийн турш хийж 1452 онд дуусгажээ. Хийж дууссанаас нь хойш 50 жилийн дараа алдарт Микеланджело "Диважингийн хаалга" гэж нэрлэжээ. Хаалганы 10 хэсгээс бүрдсэн гадаргууг библээс сэдэвлэн бүтээсэн байна. 10 хэсэг бүрийнх нь зургийг татаж аваад орууллаа. Үнэхээр гайхаж биширмээр нарийн ур хийцтэй.







Арно голын эргээр алхлаа

 Флоренс хотоос 258 км явж дараагийн хот болох Венецид ирсэн. Биднийг ирэхэд маш их салхитай бороотой байв.
Венец
Италийн зүүн хойд зүгийн хот Венец нь Венетто мужийн нийслэл хот юм. Хоолойгоор тусгаарлагдсан гүүрээр холбогдсон 118 жижиг арлын нэгдэл юм. По болон Пиаве голын амуудын хоорондох эргийн дагуу орших Венецийн цүлхэний орчим байрладаг. 414.57 км2 газар нутагтай. 270,660 гаруй хүн амтай. Венец хотыг үзэсгэлэнт төрх, уран барилга болон урлагийн бүтээлүүд нь дэлхийд илүүтэй таниулсан ба усан дээрх хот гэддэг.
Салхитай усан бороотой байсан тул гое зургууд авч чадаагүй.

Үргэлжлэл бий.....

No comments:

Post a Comment